Амур 77

Хүний сэтгэлийг хөндөж эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ В.Инжинаш

Ерөнхийлөгч Сайд нарыг байцаалаа

2013-01-19 20:16

 

Ерөнхийлөгч Сайд нарыг байцаалаа

Өнөөдөр өглөө Засгийн газар нээлттэй хуралдаж, Ерөнхийлөгч засгийн хуралд оролцсон билээ. Хуралдааны эхэнд сайд нар мэдээлэл хийсэн. Түүний дараа Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нараас асуулт асуулаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Газар хөдлөлийн асуудал жил ирэх тусам санаа зовоож байна. Хэрвээ долоон баллын газар хөдөлбөл Улаанбаатарын барилгуудын 70 хувь нь тэсэхгүй гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ асуудал дээр ямар анхаарал тавьж ажиллаж байгаа вэ?

Шадар сайд Д.Тэрбишдагва
-Энэ асуудлыг нарийн судалж нэгж байгуулсан.  Хоёр долоо хоногийн өмнө асуудлыг Засгийн газраа оруулж, нэгж байгуулаад, ирэх долоо хоногт тусгайлан надад газар хөдлөлийн асуудлаар танилцуулга хийх юм. Өнөөдөр тэр нөхдүүдийг цуглуулна. Тэгээд тодорхой саналуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд танилцуулна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Энэ асуудал дээр олон нийтийг бэлтгэх ажлаа байнга хиймээр байна байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Ч.Улаан сайдаас ганцхан товч асуулт асуух гэсэн юм. Орон нутагт аймаг, суманд цуглуулаад, аваад зарцуулдаг татвар гэж байна уу. Хэдэн татвар байна. Мэдээж татварыг хуулиар тогтоогоод. Татварыг аваад чөлөөлөх, хасах энэ тэр гээд  олон асуудал байгаа шүү дээ. Бид үүнийг олон жил ярьж байна. Одоо ийм ийм татварыг авч байгаа, тэр нь ингэж төвлөрч байгаа гэдэг дээр хариулт өгөөч?

Сангийн сайд Ч.Улаан
-За баярлалаа. Шинээ мөрдөгдсөн хуулийн дагуу орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал, ус, байгалийн баялаг ашигласны татвар сум, аймагтаа орж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Зарцуулах эрх бий юу?

Сангийн сайд Ч.Улаан
-Зарцуулах эрх нь байгаа. Энэ жил төсвийн шинэ хуулийн дагуу халамж, байгаль хамгаалах үйлчилгээний бүх зардал  орон нутгаасаа санхүүжинэ.  Үүнд орж байгаа бүх татварууд нь ажил үйлчилгээтэй хамт орон нутгийн эрх мэдэлд шилжсэн.

Энэ жил орон нутгийн төсвийн орлого өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байгаа. Цаашдаа өргөжиж, орлого, үйлчилгээ хамтдаа үе шаттайгаар шилжинэ. Энэ жил орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх орон нутагт шинээр нэмж  шилжсэн байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Эдийн засгийн хөгжлийн бүх төлөвлөлтийг хэдэн сараас цааш харсныг Батбаяр сайд мэдэж байгааг би сайн мэдэхгүй байна. Нэг жилээс цаадахыг эдийн засгийн хөгжил гэж бодож байна уу, нэг сараас цаадахыг уу.

Яг хөдөө рүү төвлөрч байгаа бодлого юу байна. Манай сум, аймаг ийм болно. Тэр хол амьдарч байгаа иргэд ийм хэмжээнд амьдарна. Бид ийм төлөвлөлт хийчихсэн, эсвэл хийнэ гэсэн зүйл байвал хэлж өгөөч?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
-Хотын асуудлыг шийдье гэвэл хөдөөгийнхийг шийдэх л ёстой. Монгол Улсын хөгжлийн асуудал хөдөөд чиглэх ёстой. Хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдлийг зогсооё гэж байгаа л тэнд сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь зөв. Энэ бодлогыг барьж байгаа яамны сайд нь юу гэж бодож байгаа юм, бүү мэд. Монгол Улсын тэргүүлэх салбар уул уурхай биш ээ.

Тэргүүлэх салбар бол мал аж ахуй. Монгол Улс үеийн үед хэдэн мал, малчдынхаа буянаар амьдарч  байгаа. Тиймээс малчдаа дэмжсэн бодлогыг явуулна аа. Сум төсөл гэж боловсруулж байна. Үүн дээр Санжмятав сайд бид хоёр хамтарч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, суманд ямар үйл ажиллагаа явагдах юм. Юу хийвэл болох вэ гэдгийг судалж байна. Юм үйлдвэрлэх нэг хэрэг. Үйлдвэрлэсэн зүйлээ яаж борлуулах вэ гэдгийг схем дээр зурж үзэх ёстой болж байгаа. Тийм байдлаар хүн ам зүй, эдийн засгийн судалгаанууд нь дуусч байна.

Яг өнөөдөр аймгийн дарга нарыг бүгдийг нь цуглуулчихсан ярьж байна. Одоо хурлаас гараад уулзана. Нийлж байгаад сум төсөл дээр хамтарч  ажиллана. Мөн нэг суманд очиж ажиллая гэж бодож байна. Төсөл хараахан бэлэн болж амжаагүй байна. Гэхдээ энэ хоёр сардаа багтаагаад   бэлэн болгоод, орон даяар ажил эхлүүлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-“Шинэ сумын төв” төслийг одоо үргэлжлүүлж байгаа юм уу, өөрчилж байгаа юм уу?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
-Тэрийг явуулж байгаад энэ 2013 оны төсөлд гурван сумыг зааж өгсөн. Баянхонгорт хоёр сум, Замын-Үүд байж байгаа. Замын-Үүд бол Монголын хамгийн олон хүнтэй сум. Энэ төслийг дээрх гурван сум дээр туршилтын маягаар хэрэгжүүлнэ. Амжилттай болох юм бол цаашид өөр суманд хэрэгжүүлээд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөөд амьдрах сайхан гэдгийг л мэдрүүлж өгөх ёстой.

Малчдын хөдөлмөрийг зөв үнэлж байх ёстой. Тэр утгаараа ноосны урамшууллын дараа арьс ширний асуудал гарч ирсэн бол цаашлаад сүү, махныхаа асуудлыг  авч үзнэ. Үндсэндээ бодит баялаг бүтээж байгаа хүмүүсийн амьдрал сайн болдог энэ тогтолцоо руу явуулна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Сая Лу.Болд сайд хотын даргаас юу асуугаад байв аа. Газрын асуудал дээр. Таны мэдээгүй хуулийг оруулаад ирчихсэн юм биш биз дээ. Ингэж түргэн түүхий хууль оруулж ирж болохгүй. Дараа нь засч ч болдоггүй, яаж ч болдоггүй. Газрын асуудлыг арай өөрөөр шийдэж яагаад болохгүй гэж. 00.7 га газар гэдэг нь хашааных л байна биз. Харин хотын гадна таван тойрог үүсгэчихмээр байгаа. Төв аймгийн дотор газар эзэмшинэ гэвэл нэг га. Хоёр дахь тойрог дээр хоёр га, гурав дахь дээр гурав, дөрөв дэх дээр нь дөрөв, тав дэх дээ таван га газар эзэмшиж болно шүү дээ. Хүн эзэмшиж байгаа газар, эдийн засгаараа л татагдана шүү дээ. Тийм хэмжээнд харж, энэ асуудлыг шийдэх ёстой байхгүй юу. Би тэр тав дахь тойрогт алс байх юм бол таван га газар эзэмших юм байна гэж бодно. Дэлхийд нэг хүнд ногдох газраараа дэлхийд тэргүүлж байгаа энэ их уудам газар нутагтай улс мөртлөө нэг хот руугаа төвлөрсөн, буруу зохион байгуулалттай орон болчихоод байна. Үүнийг энэ газрын хуулиа шийдэх ёстой шүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-А.Гансүх сайдаас ганц зүйл асууя. Богд уулын урдуур тавигдах төмөр зам юу болсон бэ. Монголын төмөр замчид энд тэнд баахан толгой нэмж байж жижиг даваа давж байна.

Үүнийг болимоор байна. Богд уулын урдуур төмөр зам тавина гээд ТЭЗҮ нь гарчихсан байгаа гэсэн. Хэзээ энэ ажил ажил хэрэг болох гэж байгаа юм. Энэ бол хотын төвлөрлийг шийдэх үндсэн асуудлын нэг байгаа шүү. Хэн хариуцах юм. А.Гансүх сайд маш товчхон хариул?

Зам тээврийн сайд А.Гансүх
-Төмөр замын асуудал яригдаж байгаа. Бондын санхүүжилтээ барихаа саналаа өгчихсөн. Бондын хөрөнгөөр санхүүжих жагсаалтад орчихсон явж байгаа. Үндсэндээ 36 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Урьдчилсан ТЭЗҮ нь гарчихсан. Ажил хэрэгжилтийнхээ шатанд явж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Урьдчилсан гээд байх юм.  Одоо дараа нь ямар ТЭЗҮ нь гарах юм?
-Урьдчилсан гэж хэлж байгаа нь УБТЗ-ын өөрийнх нь хийсэн ТЭЗҮ байгаа. Нэмэлт санхүү шаардагдаж байгаа л болохоос үүнийг нь аваад дуусгачих боломж байгаа. Трасс нь батлагчдчихсан байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Та нарын төлөвлөгөө тэгээд  хэзээ батлагдах юм. Богд уулын урдуу тавигдах төмөр зам хэдийд дууссан байх юм. Нэг хугацаа хэлээдэх?
-Бидний төлөвлөж байгаагаар хөрөнгө нь шийдэгдээд явбал 2016 он гэхэд дууссан байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Л.Гантөмөр сайдаас нэг юм асууя. Хотоос оюутны хотхоны асуудлыг яриад, өмнөх Засгийн газар дээр ярьж ярьж,  Багануурын чиглэлд хот байгуулъя гэж байсан. Аймгийн төв, бүсийн төвийг түшиглээд тодорхой чиглэлүүдээр их, дээд сургуулийн цогцолбор байгуулъя гэсэн. Хотод байгаа 148 мянган оюутан, түүнийг дагалдсан асар том бүтэц байгаа шүү дээ. Энэ бол нийслэлийн ачааллыг багасгахад их том хувь нэмэр болно. Энэ ажил юу болсон бэ, Л.Гантөмөр сайд аа?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
-Нөхцөл байдал маш түүхий байгаа. Төлөвлөхдөө Багануурт 500 мянган хүнтэй хот байгуулна гэсэн. 500 мянган хүнтэй хот бол яагаад ч байгуулагдахааргүй байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Тэгээд больж байгаа юм уу, цааш нь үргэлжлүүлэх юм уу?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
-Судалгааг үргэлжүүлээд хийж байна. Дүн гарах арай болоогүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
-Надад тодорхой хариулаач дээ. Бид бүсийн төвд, Эрдэнэт, Дархан, Дорнодод ч  юм уу, баруун бүсэд байгуулъя гэж байсан. Инженер, хөдөө аж ахуйн чиглэлийн гээд чиглэл чиглэлээр бүс болгож байгуулах асуудал болчихсон юм уу?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
-Бүх ажлууд нь судалгааны төвшинд түүхий юм билээ. Яг ингэнэ тэгнэ гэж хэлэхэд бэрхшээлтэй. Багануурын асуудал гэхэд 500 мянга дээр төлөвлөгөө хийчихээд цаашаа явахгүй болчихсон. Буруу суурин дээр судалгаа хийсэн. Тэр суурин дээр нь ажил хийхэд хэцүү. Дахиж шинээр хийхээс өөр аргагүй.

Ангилал : http://amur77.miniih.com/index.php/home/category/26 | Нийтэлсэн : lider | Уншсан (163) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. mai :
    2013-01-20 13:33

    Baidliig harahad,yoroosoo boditoi,mash olon taliin sudalgaatai amidraltai tolovloson 1 ch aduudal alga baina shuu dee.Iim said nariig haraad ene uls eh oron yer ni hezee ireeduitei ,hot tolovlolt,zam teever,oyutnii tovloroltiin asuudal,uahaalag tatvariin bodlogo,ulsiin tosovtei uyaldsan yas tolovlolt tedgeeriin yavts,guitsetgel zeregt mash hatuu hayanlt tavih asuudal geed yer ni ene maygaar said nariin hariultiig harahd butehgui bogood ene humuusiin chadvar ni hurehgui bgaa yum bish uu? Mash buduun barag,buduuleg iim hogjliin hurdtai zeregtsej ajillah chadvargui iim humuusiig bitgii songoj,ulsiin hogjliig sataaruulaad bgaasaa gej husch ba.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл